АТГ-т сонгуулийн ажиллагаатай холбоотой гомдлууд ирэх нь ихэсчээ
2016/10/04

Монгол Улсын сум, дүүргийнИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байгаатай холбогдуулан Авлигатайтэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасныгүндэслэн Сонгуулийн ерөнхий хороонд Зөвлөмж хүргүүллээ. 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр Авлигатай тэмцэх газарт сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол цөөнгүй ирсэн юм. Тэдгээрийн дийлэнх нь нийтийн албан тушаалтны сонирхлын зөрчлийн хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг болон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтнууд албаны эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн гэсэн агуулгатай байв. 

Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа дээр дурдсан зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүргүүлсэн Зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс хүсэв.

Дэлгэрэнгүйг доорх линкээр үзнэ үү.

http://www.iaac.mn/news/2405?menu=83 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Гүйцэтгэх чиг үүргийн ажлуудаа Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газартаа өг. Тэгвэл Үндсэн хуульд нийцнэ
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
Сонин хачин