
“Хархорин” захын боссын хүү П.Цэгцбаатарын анхны эхнэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын авааль гэргий Б.Мандхай нар дундаасаа Амина хэмээх охинтой. Хэн хэнийх нь анхны амьдрал байсан учраас амин хайртай анхны охиндоо Амина нэр хайрласан гэдэг. Харамсалтай нь хосуудын хамтын амьдрал тийм ч урт настай байгаагүй бөгөөд охин нь П.Цэгцбаатарын аав ээж дээр өсчээ. Тэр цагаас хойш хэн хэн нь олны танил хүмүүстэй жиг ургуулсан нь тэдний нийтлэг тал гэж болно. П.Цэгцбаатар топ модель Д.Пүрэвсүрэнтэй, Б.Мандхай нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хоёр дахь гэргий болж, богино хугацаанд олонд танигдсан шигээ хэн хэн нь өдгөө ганц бие амьдарч буй. Магад хосууд унаган хайраа бодоод үгүй ядахдаа өөрсдийнх нь үргэлжлэл болон өсөж яваа охиноо бодоод эргэж суух ч юм билүү гэмээр ойр дотно харилцаатай байдаг байна. Гол холбогч нь мэдээж Ц.Амина охин.



Сэтгэгдэл (4)