
Яг л ийм явдал болоод өнгөрсөн юм даа. Энэ турьхан бүсгүй бол “Эра” төвийн багш Д.Солонго. Дамбын Хишигээгийн хүү Х.Энхжинд “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснээсээ болж зодуулсан явдал 2013 онд болсон. Биед нь нэлээд хүнд гэмтэл учруулж, нүүрний зөөлөн эдүүд нь бяцарч, эрүү нь хугарсан, биеийн бусад хэсэг гэмтсэн тул бүсгүй шүүхэд хандсан. Хүчинг харилцан “хүсэлцсэн” гээд сүүлдээ зарга үүсгэсэн бүсгүй эвэрт туулай болдог бол зодуулсан хүнийг арай ч хүсээд зодуулсан гэдэггүй юм шиг байгаа юм. Халхын цуутай эрийн хүү 3,8 жилийн ял авч тэнсэн харгалзав. Х.Энхжин хүүхнүүд дунд хэсэгтээ л эвэртэй туулай болсон. Идүүлсэн бут ургадаг гэдэгчлэн бүсгүй 3 жилийн дараа цэмцийн явж буй нь энэ. Гэсэн ч нөгөө л “зодуулдаг хүүхэн” гэх тодотголоос өөрөөр Д.Солонго илэрхийлэгдэхгүй л байна даа. Залуу насны чимэг зүүсгэл, хохирол амссан явдал нэг нэр, хоёр хоч болж явна гэж бүсгүй яахин мэдэх. Харин зодсон хүн нь бол тэгтлээ тодотгуулахгүй өдгөө ажин түжин амьдарч буй.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (41)