
Цус уснаас өтгөн. Салалт, хоёр дахь гурав дахь амьдрал, олон эхнэр, нөхрийн тухай сонсоод хэн ч эс гайхахаа больсон нийгэмд бид амьдарч байна. Ямартаа л “Чи чинь одоо болтол эхнэртэйгээ, нөхөртэйгөө байгаа юм уу?” гэж цөөн хэдэн тогтвортой амьдралтай нэгнээсээ ер тоглосон шинжгүй асуух болсон байх вэ дээ. Арлын Японыг шуугиулж асан хүчтэнүүдийн эр бяр одоо ч дуулдсаар буй энэ үед анхны шанг нь татсан Кёкшюүзан Д.Батбаяр улс төрчийн дүрээр эх орондоо амьдарч буй. Алдар нэр, босгосон амьдралтай байсан тэрбээр Монголд ирээд хоёр дахь амьдрал төвхнүүлсэн нь МУГЖ Д.Баясгалантай байв. Тэд хоёр хүүхэдтэй. Тэгвэл түүний анхны гэргий П.Буянбилэг дипломатч гэр бүлээс гаралтай бага наснаасаа харийн хэл соёлд нэвтэрсэн харьцангуй оюунлаг элит гэр бүлд төрж өссөн нэгэн байв.

Гадаад төрх, үг үйлдэл бүрээс нь оюуны зиндаа нь мэдрэгддэг энэ бүсгүйтэй Д.Батбаяр анхны хүүгээ төрсний дараа нижгэр хурим хийж байсан цаг саяхан. Тэдний аз жаргалтай фото түүх болон үлдсэн бол нэгэн цагт дэлбээлж байсан хайрын үр жимс нь болох хүү охин хоёр нь ийм том болжээ. Аавыгаа тунчиг дуурайсан хүүхдүүдийг харсан бүхэн эндүүрэлгүй “Кёкшюүзаны хүүхдүүд” гэдэг гэсэн шүү. Насны эцэст хэдэн хүүхдээ л харж сайн явахад нь баясаж гундуу явахад нь өмнөөс нь шаналж орхидог Монгол зан хэнийг ч үл тойрно. Ямартай ч Д.Батбаяр хөлөө хучуулах дөрвөн сайхан үртэй хүн гэж цээж тэнэгэр алхдаг буй заа. Хүүхдүүд чинь том болжээ!
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (27)