СБД-ийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг батлан даалтад гаргав
2016/10/04

АТГ-аас дүүргүүдийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нарыг хууль бус газрын наймааны томоохон хэргүүдэд холбогдуулан шалгаж эхэлсэн билээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Н.Батсүх Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Б.Амаржаргал Баянгол дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Т.Мөнхбаатар нарыг цагдан хорьж шалгаж байгаа юм.

Тодруулбал, Өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэн, цагдан хорьсон. Түүний араас Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг саатуулсан. Гэхдээ одоогоор Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг биеийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргаад байгааг эх сурвалж мэдээллээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин