"Хурд грүпп"-ийн Б.Чойжилсүрэнг хөрөнгө чинээтэй, баян тансаг хүн гэдгийг бид мэднэ. Гэвч өдгөө Монгол Улсын Сангийн сайд гэх эрхэм нэр хүндийг нуруундаа үүрсэн түүнийг бүхнийг мөнгөөр шийдээд явааг сонссон хэн бүхэнд тийм ч тааламжтай санагдахгүй биз. Бүр хуулийн байгууллага, төрийн албан хаагчдад хүртэл нөлөөлж буй түүнтэй холбоотой нэгэн мэдээлэл дэлгэгдсэн юм.
Тодруулбал, Хурд компанийн том оврийн автомашин даац хэтрүүлж ачаа ачсан хэрнээ хурд хэтрүүлж яваад дөрвөн автомашин мөргөж осол гаргасан байна. Улмаар нэг хүн бэртэж гэмтсэн бөгөөд цагдаагийн байгууллаас ослын газар очиж шаардлагатай арга хэмжээг авч эхлэхэд Б.Чойжилсүрэнгийн захиасаар хэд хэдэн хүн хүрэлцэн ирж цагдаагийн байгууллагын алба хаагчид болоод хохирогчидтэй ярилцаад асуудлаа шийдсэн гэх. Хууль журмын дагуу биш зөвхөн хоорондоо ярилцаад л тохирсон гэсэн үг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Чойжилсүрэн сайд хохирогчдод шинэ машин авч өгөхөөр болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр хандаж уншина уу.
http://medee.mn/main.php?eid=84096
Сэтгэгдэл байхгүй байна