Дуудлагаар очсон эмч биед нь халдаагүй гэв
2016/10/03

Өнгөрсөн долоо хоногт Яаралтай түргэн тусламжийн эмч төрөх өвдөлт өгсөн эмэгтэйг чимхсэн гэх асуудал гарсан. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын  мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан, НЯТТ-ийн захирал С.Ариунболд,  тус төвийн дуудлагын эмч Г.Алтанчулуун, “Өргөө” амаржих газрын эмч А.Ганчимэг нар мэдээлэл хийлээ.

НЯТТ-ийн захирал С.Ариунболд "Дуудлага есдүгээр сарын 27-нд 10.57 минутад ирсэн. Тухайн дуудлагыг СХД-ийн салбар хүлээн авч ойр яваа эмч есөн минутын дараа айлд очсон. Эмч 5-8 минутад айлд үзлэг хийсэн.  Улмаар 16 минутын дараа “Өргөө” амаржих газар тээвэрлэж хүргэсэн. Иймд дуудлага хожимдсон зүйл байхгүй. Мөн дуудлагаар очсон эмч биед нь халдаагүй. Түргэн тусламжийн эмч хумс урт ургуулахыг хориглодог. Биед нь халдсан байлаа гэхэд хурдан хугацаанд хөхрөлт үүсдэггүй. Түргэн тусламжийн төв өдөрт 1000-1200 дуудлага хүлээн авдаг. Үүний 8.5 хувь нь төрөх дуудлага байдаг. Өнөөдрийн байдлаар мана төв Нийслэлийн хэмжээнд 18 мянга орчим төрөх дуудлагад үйлчилсэн. Үүний 0.7 орчим хувь нь гэрийн төрөлт байна. Энэ нь хугацаа хожимдох тулгаж дуудлага өгсөн зэргээс шалтгаалсан байна. Он гарснаас хойш нийт 88 эх гэртээ болон автомашинд төрсөн тохиолдол байна. Энэ тохиолдлуудад эмч чимхсэн гэх асуудал үүсэж байгаагүй" гэлээ.

 Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин