Цэргийн ангиас их хэмжээний сум алдагдсан байж болзошгүй гэв
2016/10/03

Баянзүрх дүүргийн наймдугаар хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчмоос айлын гэрт их хэмжээний сум байна гэх дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид ажиллажээ. Улмаар тус хороонд оршин суух 58 настай, эрэгтэй Б-гийнд шалгалт хийхэд байлдааны зориулалттай их хэмжээний сум хэрэгсэл гарч ирсэн юм.

Иргэн Б-г байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан хэмээн шалгаж эхэлжээ. Иргэн Б-гийн гэрээс ПМ буюу макаров маркийн гар бууны сум 312, дохионы бууны сум 10, Винтов бууны сургалтын сум 38, АКМ маркийн бууны сургалтын сум 80, уг бууны байлдааны зориулалттай 763 ширхэг олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан талаар бид өнгөрсөн удаад мэдээлсэн. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эл иргэн цэргийн ангиас эдгээр сум хэрэгслийг гаргаж, хууль бус зэвсгийн наймаачдад худалдсан байж болзошгүй гэв. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин