Иргэд өөрсдийн хайхрамж, болгоомжгүй үйлдлээс болж гэр орон, машинаа шатаах тохиолдлууд гарсаар байгаад цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Өнгөрсөн баасан гариг буюу есдүгээр сарын 30-ны өдөр Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж, есөн настай хүү гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Онцгой байдлын алба хаагчид нас барсан хүүгийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байна.
Мөн СБД-ийн 20-р хороо “Цээний ... тоотод байшин шатаад байна“ гэсэн мэдээллийг 09-р сарын 30-нд авч шалгахад: Тус тоотод суух Л /эр.41н/-ын 8х12 хэмжээтэй өвлийн сууц шатсан хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Түүнчлэн, ЧД-ийн 19-р хороо “Яргайт зусланд айл шатаад байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 01-нд авч шалгахад, ХУД-ийн 3-р хороонд суух 42 настай эрэгтэй Т-ын эзэмшлийн зуны сууц бүхэлдээ, тус сууцны хажууд байсан “Nissan Tida” автомашин бүхэлдээ шатсан хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна