Сайн хүний үр, сүүтэй гүүний унага цаашаа. Сайн айлын хүргэн хийгээд бэр болвол энэ насны аз хийморь наашаа. Д.Долгорсүрэн зааны амин ганц охины нөхөр болж олонд танигдсан Б.Золбоо цахим орчинд цөөнгүй дагагчтай “ясны“ жентельмэн стилийн залуу. Гэргий нь амаржиж гэр зуур үзэгдэж харагдах нь ховордсон бол нөхөр олон нийтийн арга хэмжээ хэсэн донжтой хувцаслаж сээхэлзүүр алхах болсон. Тэгвэл хүргэн ДИТХ-д нэр дэвшлээ. Муухан улс төрчөөс илүү фэйсбүүкээ нямбай хөтлөөд байсны учиг энэ хүрээд тайлагдаж байх шиг ээ. Ах нарыгаа даган улс төржиж амбицтай байх буруу нь юу байх вэ. Их аваргыг л сонгууль болгоноор нүдээ чилтэл харуулддаг хүмүүс хүргэнийг нь харин тоох нь уу яах нь вэ. Нэртэй айлын сүрд дарагдаад нэлээн мундаг хүн байсан ч гэсэн товойж гарах амаргүй.

Сэтгэгдэл (10)