Гоо үзэсгэлэнгийнхээ ачаар насаараа ажил хийхгүй сайхан амьдарч байгаа хүүхнүүдийн алийг нь тэр гэхэв. Гэхдээ тэдэн дундаа хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн олон хүүхэд төрүүлсэн гээд цаашаагаа намтар нь хөвөрөхөөр нэг үзэсгэлэнтэй бүсгүй байна. Тэр бол мэдээж “эмгэн” Бооёогийн үзэсгэлэнт гэргий.
Ямарваа нэг хийсэн тодорхой ажилгүй тэгсэн хэрнээ гоо үзэсгэлэн бие хаагаа хүүхнүүдийн эгдүүцэлийг хүртэл нь хэвээр авч яваа нэгэн гэж болно. Бооёо насаараа тайзан дээр эмгэний дүрд тоглож эхнэр нь насаараа гэртээ нуугдсан сувд аятай амьдарч байгаа билээ. Олон нийтийн газар үзэгдэж харагдах нь бүү хэл олон нийтийн газар олноос нуугдаж явдаг “эмгэн” Бооёогийн гэргийг хамтдаа явж байх агшинг манай зурагчин буулгаж амжсан нь энэ. Дөрвийн дөрвөн охин Бооёод төрүүлж өгсөнийнхөө гавьяаг өнгөрсөн жил авч, алдарт эхийн II одонг авсан юм.
Сэтгэгдэл (36)