МУСТА жүжигчин О.Энхтуул кино урлагт эргэн ирлээ

   Монголын сайхан бүсгүйчүүд, авъяаслаг жүжигчдийн тоонд багтаж олны нүдэнд олзлогдож байдаг жүжигчин О.Энхтуул уран бүтээлээсээ хөндийрөөд удаж байна. Гэлээ гээд тэр эрчүүдийн харц, хүүхнүүдийн хов ярианаас холдож чадаагүй. Эрч хүч, эрх чөлөө үнэртдэг энэ эмэгтэй ид насандаа цөөнгүй удаа нүцгэлж, олныг шуугиулж явсан. Монголын урлагт орон зай нь дутагдаж буй ийм нэгэн эмэгтэй олон жилийн далаа урлагийн тайзнаа ирлээ.

Тодруулбал, “U film” студийг байгуулж, “Ганц бие бүсгүйчүүд 1, 2”, “Тютю” зэрэг кино хийсэн жүжигчин, найруулагч Г.Ундармаа "АМЬДРАЛОГИ"  хэмээх өвөрмөц нэртэй дөрөв дэх уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл тэрбээр дөрөв дэх кинондоо жүжигчин О.Энхтуулыг тоглуулахаар Германаас урьж авчирсан байна. Энэ талаар жүжигчин маань өөрийн цахим хуудаснаа "10 жилд байхаасаа эхлээд тоглосон кино жүжгүүдийг нь үзэж үнэн сэтгэлээсээ биширч шүтэж байдаг эрхэм жүжигчинтэйгээ нэг уран бүтээлд хамтарч ажиллаж үзлээ. МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    яасан гунигтай харц вэ. бусдыг нь ч мэдэх юм алга даа.
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Zochin
    Ohintoigoo niilj har tamhi tatdag u? Shal muuhai hugshin avgai l bn.
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин
    нохойтойгоо явалддаг гэсэн кк
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Энэ Монголд уу? Тийм л юм шиг байнадаа!?
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Ingej hugshiruh bolooguì baimaar
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025