Дэлхийн одуудаас нэг их ялгараад байхгүй амьдарч байгаа хүн бол УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул. Хээнцэр дэгжинээрээ алдартай хатагтай Э.Туулын өмссөн зүүсэнийг даган дууриасан од болохын хүслэн болсон хүмүүс ч олон. Тэгээд дагаж дууриахгүй байхын аргагүй хувцасладаг Э.Туулыг их хотын хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог ч гэж болохоор.
Брэндийн хувцасыг баруун солгойгүй өмсөж, дэлхийн хувцас загварын чиг хандлагаас алхам ч хоцордоггүй Э.Туул үндэсний хэв маягтай хувцасны чиг хандлагыг ч монголдоо дэлгэрүүлдэг нэгэн. Энэ жилийн наадмаар өмссөн хар дээлний загвар аль хэдийнэ энэ жилийн трэнд болж Э.Туулын хувилбарууд хаа сайгүй тааралддаг боллоо. Түүний нэг тод жишээ хөтлөгч Адилбиш хар дээлний яг ижилийг өөртөө тусгайлан захиалж өмссөн байна.

Саяхан нэгэн үйл ажиллагаан дээр хар дээлээр гангарсан Адилбишд нэг өөр харагдсан шүү. Үсний засалт, биеийн галбир, арьсны өнгөнөөс нь болсон уу бүү мэд тийм ч донжтой, сайхан харагдахгүй байх чинээ.
Сэтгэгдэл (24)