Гэртээ их хэмжээний бууны сум хадгалж байсан иргэнийг шалгаж эхэллээ
2016/09/30

БЗД-ийн 8-р хороонд айлд байлдааны сум байна гэх мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд оршин суух 58 настай эрэгтэй Б  нь гэртээ “ПМ” гар бууны сум 312ш, дохионы бууны сум 10ш, “Винтов”-ны сургалтын сум 38ш, “АКМ” бууны сургалтын сум 80ш, АКМ бууны сум 763ш хадгалж байсан байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар сумнуудыг хураан авч, БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.        

Эхний ээлжинд ямар зориулалттайгаар олон тооны сум хадгалж байсныг нь олж тогтоох бөгөөд бүртгэлтэй эсэхийг нь ч шалгах юм. 

                                  Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин