
Нийтийн дууны ертөнцөөс нэжгээд бүсгүйчүүд тайчиж тэрний ачаар нөхөртэй болсон. Гэрлэлт ер нь эмэгтэй хүний карьерын эцсийн төгсгөл аятай дараа нь тайзан дээр жавхалзах нь ховор. Тэгвэл ийм нүцгэлэгчдийг отголон нийтийн дууны ертөнцийн отгон гүнж гэгддэг Х.Мөнгөнцэцэг тайчлаа. Түүнийг хиймэл хөхтэй, уруул нь силикон гэж анхандаа гөвдөг байв. Угтаа бол байгалиараа байсан нь унаган багын зураг, дүү охидтойгоо авахуулсан зураг сэлтээс нотлогдсон. Монголжуу төрх гэж ирээд л түүнд хайр зарлагсад олон. Энэ удаагийн тайчилт, тайзан дээр сонгосон стиль нь цэмцгэр байна шүү. Гэм нь “Энэ хэн бэ?” гэж эндүүрээд байгааг эс тооцвол. Ер нь хүн танихгүй болтол будалт хийх хэр таатай юм бүү мэд. Алгадуулчихсан юм шиг хацар өнгөлөлт бас эвгүй эвгүй. Х.Мөнгөнцэцэгийн тухайд төрөлхийн монголжуу байдал нь алдагдах вий гэж л хүүхдийг хайрлаад байгаа хэрэг. Анхааралдаа аваад ахиж тайчвал бодолцоно биз ээ.

Сэтгэгдэл (2)