Амьдралыг өөрчлөх 8 ур чадвар
2016/09/29

Хүн бүр амьдралаа тэр чигт нь өөрчлөх ур чадварт суралцахыг хүсдэг. Харин удаан суралцах зүйл биш богино хугацааны хичээл зүтгэл гаргах зүйлсэд дуртай. Дараагийн 6 сарын хугацаанд, шахаад шинэ он гарах хүртэл амьдралаа өөрчлөх ур чадварт суралцацгаая.

Зарим ур чадварыг өөртөө суулгаснаар үр шимийг нэн даруй хүртдэг бол зарим нь бяцхан хүлээлтийг шаарддаг. Мэдээж таны ирээдүйг төсөөлөмгүй эерэг чиглэлд хөтөлнө.

6 сарын хугацаанд сурж болох 8 ур чадварыг хуваалцахаар шийдлээ. Та яг одоо эхлээрэй.

1. Хурдан унших

Билл Гейтс нэг ер бусын хүчтэй байсан ба энэ нь хурдан унших чадвар юм. Тэрээр мэдлэг бол хүч гэдгийг мэддэг байсан учир амжилтанд хүрч чадсан юм. Ном, өгүүлэл, тайлан зэргийн мэдээллийг хурдан хугацаанд боловсруулах ур чадвар нь бидний амьдралыг ч хурдан хугацаанд өөрчлөх болно.

Хаанаас эхлэх вэ: Энэ ур чадвар цаг хугацаа давчуу завгүй амьдралд ямар чухал гэдгийг хүмүүс алхам тутамдаа ойлгож байна.

2. Илтгэх ур чадвар

Хүн бүхэнд байдаг нэгэн ”хүчирхэг зэвсэг” болсон чадвар бол “өөрийгөө илэрхийлэх”гэдэгтэй та санал нийлэх бизээ. Өөрийгөө илрэхийлэх, толилуулах чадвараа хөгжүүлснээр бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагч нэгэн болоход хамгийн их тус дөхөм болж өгдөг.

Хаанаас эхлэх вэ: Зүгээр л эхлэх хэрэгтэй.

3. Испани

Дэлхийн гуравдагч том хэл болох Испани хэлний чадвар зайлшгүй шаардлагатай. Хаана амьдардгаас үл шалтгаалан Испани хэлийг мэддэг байх нь улам чухал болсоор л байна. Учир нь Испаний хүн ам дэлхий даяар маш хурдацатай тархаад байгаа юм. АНУ-н хүн амын 30-с илүү хувийг Испаний иргэд эзэлдэг ажээ.

Испани хэл сурахад хамгийн хялбар учир уг жагсаалтад багтаж байна. Хятад хэл сүүлийн жилүүдэд хамгийн шаардлагатай хэл болоод байгаа хэдий ч сурахад маш хүндрэлтэй.

Гадаад хэлийг хангалтгүй сурдаг шалтгаан бол: Буруу арга хэрэглэх, хангалттай цаг зарцуулахгүй байх явдал юм. 90 хоногт гадаад хэлийг сурах боломжтой байдаг гэх судалгаа байдаг ажээ.

Хаанаас эхлэх вэ: Хамгийн үр дүнтэй арга бол бодит амьдрал дээр харилцан суралцах замаар сурах юм.

4. Нягтлан бодох бүртгэл

Та бизнесийн ертөнцийн хаалгыг татах гэж байгаа бол нягтлан бодох бүртгэлийн талаар мэдээлэлтэй байж л амжилтанд хүрнэ. Үндсэн суурь ойлголтууд л хангалттай.

Уг ур чадвар нь хувийн санхүүгээ хянах, санхүүгийн зорилгодоо хүрэх, амьдралаа удирдах боломж юм.

Хаанаас эхлэх вэ: Сургуульд санхүүгнийн талаар ямар ч мэдлэг аваагүй бол санаа зовох хэрэггүй. Ном уншиж судлах, богино хугацааны түргэвчилсэн сургалтанд суух зэрэг сонголтууд бий.

5. Microsoft Excel

Ихэнх хүмүүс энгийн үндсэн ойлголтуудыг мэддэг ч бүх функцийг бүрэн ашиглаж чаддаггүй. Бүрэн ашиглаж сурах нь бизнесийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулна.

Хаанаас эхлэх вэ: Биеэ дааж онлайнаар суралцах боложмтой.

6. Blogging/Vlogging

Өөрийн үзэл санааг олонд хүргэх, брэнд бүтээх, бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл блог хамгийн хучирхэг хэрэгсэл.

Хаанаас эхлэх вэ: Яг одоо хэн ч блог нээх боломжтой. Контент менежментийн талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Цаашид блогоо өргөжүүлэх арга технологи, шинэ санаа хэрэг болно.

7. Биеэ хөгжүүлэх

Биеээ хөгжүүлэх ч гэсэн ур чадвар. Хэрэв та тууштай хичээж чадвал 6 сарын дотор үр дүн хангалттай гарна.

Хаанаас эхлэх вэ: Youtube-с энгийн дасгалууд харж өдөр тутамдаа хийх. Фитнесд явах.

8. Зураг, видео засварлах

Нийгмийн сүлжээ өргөжиж хөгжихийн зэрэгцээ зураг, видео хүчээ авч байна.

Хаанаас эхлэх вэ: Photoshop хэрэглэж сурах. iMovie, Final Cut Pro программуудыг бүрэн эзэмших.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин