Г.Дэнзэнг өчигдөр шөнө баривчилжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнг өчигдөр АТГ-аас  баривчилжээ. Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Харин энэ удаад шинэ баримт гарч ирснээр ийнхүү баривчилсан байна.

Энэ удаад түүнийг оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 30 хоногийн хугацаатай баривчилжээ

 

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025