Сайхан залуу дэлгүүртэй боллоо

“Би монголын хамгийн сайхан залуу” гэж санамсаргүй хэлсэн үгнээсээ болж нэг талаас од болж нөгөө талаас багагүй миалуулсан хүн бол Ангууч буюу Б.Баттөр. Эгэл жирийн оюутан залуу хэрхэн супер од шиг амьдрахыг утгаар нь харуулж байгаа тэрбээр фэйсбүүк инстаграммд муухан олны танил одоос илүү олон дагагчтай.

Б.Баттөр өнгөрөгч арванхоёрдугаар сард СЭЗДС-ийг төгссөн. “Сайн уу амьдрал минь 2” кино, хэд хэдэн рекламанд тоглож амжсан. Фэйсбүүк сошиал медиаг жинхэнэ утгаар нь үр бүтээлтэй ашиглаж буй нэгэн. Тэгвэл Б.Баттөр “Twelwe” хэмээх өөрийн хувцасны дэлгүүрээ удахгүй нээх гэж байгаа аж.

Нийтдээ 12 төрлийн брэнд хамгийн гол нь загварлаг хувцас сонголтыг тэр амлажээ. Рекламандаа ядах юмгүй өөрөө тоглож байгаа нь залуусын сонирхлыг ихэд татаж байна. Од бол од шиг байх хэрэгтэй. Үнэхээр од шиг байж чаддаггүй хүмүүс түүнээс суралцах зүйл их гэж хүмүүс сайшаадаг. Чадаж байгаа юманд үнэхээр арга байхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025