Манай улс энэ сарын 22-23-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжээд байгаа билээ. Тэгвэл ийнхүү цаг урагшлуулж, ухраадаг энэ байдлыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг эргэж харна гэдгээ Ерөнхий сайд мэдээллээ.

Тэрээр “Дэлхийн аль ч улсад цагаа өөрчилдөг жишиг байхгүй. Монгол Улсад л ганцхан байна. Уг шийдвэртэй холбоотойгоор олон улстай харьцахад хүндрэл гардаг тул үүнийг эргэж харна” хэмээн Дорнод аймагт ажиллах үеэрээ ярьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна