Н.Ану миссийн титмээ нэмлээ

БНХАУ-ын Зежянь мужийн Пиньян хотод зохиогдсон Олон Улсын Аялал Жуулчлалын 2016 оны Мисс шалгаруулах тэмцээн өчигдөр орой өндөрлөжээ.

Уг тэмцээнд Монгол улсаас оролцсон Намширын Ану тэргүүн байрын титмийг зүүсэн байна. Нийт 33 орны гоо бүсгүйчүүд оролцсоноос удаах байруудыг Бельгийн Ф.Верле, Беларусийн Дарья Колейчик нар эзэлжээ.

Н.Ану нь 2013 оны Монгол улсын Миссээр тодорч байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025