Жил гаруйн өмнө цуутай хурим хийсэн жүжигчин Б.Мишээл энэ оны гуравдугаар сард анхны хүүхдээ өлгийдсөн билээ. Түүнээс хойш залуу жүжигчин хүүгээ асран халамжлан гэртээ суугаа гэх сураг дуулдаж байлаа. Гэсэн ч тэрбээр ажлаасаа хөндийрөхийг хүссэнгүй. Өнгөрсөн зун, шинэ кинонд дүр бүтээгээд амжсан байна.

Залуу ээж Б.Мишээлийн тоглосон киног “Оранж энтертайнмент”, “Бондоолой фильм” хамтран бүтээсэн бөгөөд “Рэкет” хэмээх нэртэй уг бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох бололтой. Таван дэггүй охины үйл явдлыг өгүүлэх кинонд Б.Мишээл Хулангийн дүрийг бүтээжээ. Мөн түүнтэй хамт жүжигчин О.Цэнгэл, Ц.Аззаяа, Т.Бадамжав, Э.Урангоо нар тоглосон байна.

Сэтгэгдэл байхгүй байна