Асашёорюү Д.Дагвадоржтой нэр холбогдож, од болохын хүслэн болсон хүүхнүүд хог нэгээрээ. Түүний эхлэлийг тавьсан хүн бол дуучин Марта гэж энэ бүсгүй. Хэн ч танихгүй байдаг л нэг дуучдын нэг байсан тэрээр их аваргыг ид мандан бадарч явахад нь хальт нэр холбогдсоноор олон нийтэд богино хугацаанд танигдсан. Хэсэг хугацаанд сураг алдраад байсан Марта гэнэт ийм дүр төрхтэйгээр ийн гарч ирлээ.

Танигдахын аргагүй өөрчлөгдөж нэлээд жин нэмж намба суусан Мартаг хэн ч хараад их аваргатай нэр холбогдож байсан бүсгүйчүүдийн нэг гэж хэлмээргүй байсан шүү. Өөрөө ч их аваргын ачаар олонд танигдсан гэдгээ мартсан гэлтэй явж байхав дээ. Ямартай ч олонд танигдах тактик нь биелсэн ч цааш нь үргэлжлүүлэх тактикаа буруу боловсруулсан Марта мэтийн бүсгүйчүүдийг Дагвадоржийн суганы үсэнд хавчуулагдах гээд бие биетэйгээ өрсөлдөн тэмцсэн ч хэн нь ч амжилтанд хүрсэн юм алга л байна одоогийн байдлаар.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (34)