Долоон настай хүүг хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ мэдээлэл хийнэ

Дорнод аймагт хэдхэн хоногийн өмнө долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн гэх ноцтой мэдээлэл цацагдсан билээ. Цагдаагийн байгууллагаас хүүг утасны цэнэглэгчээр хоолойгоо боож егүүтгэсэн гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад хүүг өс хонзонгийн сэдэл, санаатайгаар амь насыг нь хохироосон нь тогтоогдсон байна. Хүүгийн эцэг С гэгч эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн бөгөөд хүүгээсээ болж түүнтэй хамтран амьдрах хүсэлгүй байгаагаа илэрхийлснээс болж ийм хэрэг үүссэн талаар таамаг байгаа юм.

Зарим хэвлэлээр мэдээллэж буйгаар С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг хөнөөлгөсөн нь байна. Мөн хэргийг үйлдсэн гэх сэжигтэн Б уг хэргийг захиалгаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Энэ талаар яг одоо 14:00 цагт Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийх ба маргааш Дорнод аймгийнхан хүүгийн дурсгалыг хүндэтгэж зул өргөх ёслол хийхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    БОЛЬЁ ОО МОНГОЛД ХҮҮХДИЙН ЭРХ ХЭРЭГЖГҮЙ БАЙНА
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Yu bolood bna 2 zuuhan myngaas bolj arai ch dee ymar muuhai boloo we ene humuus chin
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Yu bolood bna 2 zuuhan myngaas bolj arai ch dee ymar muuhai boloo we ene humuus chin
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025