Дэлгэцийн хамгийн сайхан залуу

"Хувьсал" продакшны жүжигчин О.Мөнхдалай өв тэгш бие хаа, зүс царайгаараа дэлгэцийн урлагт илүүрхэж буй. Жүжиглэх ур чадвараараа ч тэр бусдаас дутахгүй авьяас чадвараа үзүүлж байгаа түүний үндсэн мэргэжил нь загвар өмсөгч.

Мэргэжлийн жүжигчидээс дутахааргүй олон арван кинонд дүр бүтээж, ирээдүйн зорилгоо тодорхойлсон О.Мөнхдалай цахим хуудаснаа цээж нүцгэн зургаа тавьж охид бүсгүйчүүдийн харцыг булааж эрчүүдийн атаархалыг төрүүлээд байна. Бүр дэлгэцийн урлагийн хамгийн сайхан залуу гэх нэр тодотголыг хүртэл аваад амжсан байна. Урлагийн хамгийн сайхан залуугаар нэгэн үе жүжигчин Эби, Амраа нэр тэргүүлж байсан. Тэгвэл тэдний үе өнгөрч О.Мөнхдалай дэлгэцийн урлагт хүч түрэн ийн орж ирлээ. Түүний араас олон эрчүүд дөрөө нийлүүлэн орж ирэх бизээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025