Анх аавынхаа нэр нүүрээр богино хугацаанд олонд танигдаж, од болох замнал нь нээгдсэн жүжигчин Х.Намуун өдгөө нас биенд хүрсэн ирээдүйтэй жүжигчин гэж түүнийг мэргэжлийн хүрээнийхэн үнэлцгээдэг. Түүгээр ч барахгүй гоо үзэсгэлэн гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн Х.Намуун бусад шиг мэс заслын ширээн дээрээс мэндлээгүй.
Өөрийнхөө давуу талыг дөвийлгөн гоо үзэсгэлэнгээ тодотгож эргэлт буцалтгүй аавынхаа шийрийг хатаахаар урлагт хөл тавьсан Х.Намуунд дутах юм үнэндээ алга. Ааваасаа өвлөсөн авьяас төрлөхийн өвөрмөц гоо үзэсгэлэн байгаа цагт Х.Намуун ирээдүйд цахиар хагалахгүй гээд яахав даа. Тус киноны нээлт дээр ирэхэд Х.Намуун мөн үү гэж хавь ойрынхон таньж ядан байсаныг Х.Намуун анзаарсан байх. Түүнийг хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

Сэтгэгдэл (10)