МУГЖ П.Сэрдамба гэргийгээсээ салж гоонь эрийн амьдралыг утгаар нь мэдэрч яваа сурагтай. Анхны амьдрал хоёр хүүхдээ орхин өөрөөсөө хоёр дүү бүсгүйтэй хамтын амьдралаа эхлүүлсэн гэх явган яриа аль хэдийн газар аваад удаж буй. Тэгвэл хаа явсан газар ганцаараа явж харагдах П.Сэрдамба эхнэрээсээ албан ёсоор салсан гэдгээ ойр дотныхондоо дуулгасан гэнэ лээ.
Эхнэр хүүхдүүдээ орхин залуухан амрагтай болсон биш өнгө нэмж нэлээд жин нэмсэн эрхэм гавьяат маань хар нүдний шилнээсээ салахгүй байсан шүү. Эхнэрээсээ салсан биш гоонь эр шигээ ганцаараа явах болсон түүнийг хэзээ залуухан амрагаа танилцуулах бол хэмээн хүлээсэн хүмүүс олон байгаа нь лав.
Сэтгэгдэл (54)