Илүү ихийг унших нь мэдлэгтэй болгоод зогсохгүй хамгийн шилдэг манлайлагч болгох болно. Цаашлаад илүү урт, жаргалтай амьдралыг бэлэглэдэг нь судалгаагаар нотлогдсон байна.
Унших нь таныг ухаалаг, шилдэг манлайлагч болгоно гэдэгт гайхаад байх зүйл үгүй. Харин сүүлийн үеийн судалгаагаар номыг сонгосноор ганцаардал, сэтгэл гутрал гэх мэтийн сэтгэцийн эмгэгүүдээс хамгаалж, энэрэнгүй сэтгэлийг нэмэгдүүлдэг гайхалтай ашиг тустай гэдэг нь нотлогдоод байгаа юм.
Тэгтэл шинэхэн судалгаанд ном унших нь насыг уртасгадаг гэх гайхалтай хариу гаржээ.
Илүү их ном = Илүү удаан амьдрал
Судалгаанд 50 дээш насны 3500 иргэнийг хамруулсан ажээ. Тэднийг 12 жилийн турш судалсан бөгөөд 7 хоногт 3,5 цагаас илүү ном уншдаг хүмүүс огт уншдаггүй хүмүүсээс нас барах магадлал 23 хувиар бага, 3,5 цагаас бага уншдаг хүмүүсийн нас барах магадлал 17 хувиар бага гэсэн дүгнэлт гарсан байна.
Сэтгүүл бол НОМ биш.
Сонин сэтгүүл, онлайн медиагаар уншихаас илүүтэй ном унших нь илүү үнэ цэнэтэй, үр ашигтай гэдгийг судлаачид онцгойлон дурджээ. Ном нь уншигчдынхаа оюун ухаанд илүү үр нөлөөтэй учир амьдрах хугацааг уртасгадаг ажээ. Товчоор хэлбэл зүгээр нэг өөр зүйлд сатааран гүйлгэж харснаас илүүтэй, гүн гүнзгий удаан унших нь үр дүнтэй юм.
Өдөр бүр 30-с дээш минут уншснаар үр дүнгээ өгнө хэмээн судлаачид зөвлөж байна. Мөн түүнчлэн номоо зөв сонгох нь хамгаас чухал ажээ.
Ном унших цаг гаргацгаая.
inc.com
Сэтгэгдэл байхгүй байна