Хүүхэд хүчирхийлэгч гаж донтон франц эр Улаанбаатарт оргож иржээ

Францын Гадаад явдлын яамны "Альянс Франсез Иркутск"  байгууллагын экс удирдагч Иоанн Барберо Монголд нуугдаж байгаа мэдээлэл байна. Тэрээр Иркутск-д гэрийн хорионд байж байгаад оргон зугатсан аж.

Элчин сайдын яамны ажилтан асан эр бага насны хүүхэд хүчирхийлэхийг оролдсон, порно материал тараасан хэргээр буруутгагдаад байсан бөгөөд тусгай дохиолол бүхий бугуйвч зүүгээд гэрийн хорионд байсан юм байна.
Харин энэ сарын 11-ний өдөр бугуйвчаас дохиолол тасрахаар нь цагдаагийн ажилтан гэр рүү нь орж шалгатал ул мөргүй алга болсон байжээ. Бугуйвч нь ч олдоогүй гэнэ.

Оргосноос хойш 10 хоногийн дараа түүний олон нийтийн сүлжээн дэх хуудсанд хоёр мэдээлэл нэмэгдсэн бөгөөд уг постуудын газарзүйн байршил нь Улаанбаатарт байжээ. 

2015 оны хоёрдугаар сард түүнд эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд хоёр сарын дараа шүүх хурал болох байсан аж. 
 
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025