“БИД 4” хамтлагийн нэг нь энэ мөн үү?

Мөөн мөн. Үсээ боосон муухан охиноос дээр цэмцийтэл самнасан байдал нь содон байгаа талаар харсан хүмүүс хэлж байна билээ. “Камертон” хамтлагийн хойч үе болон шоуны ялагчаар тодорсон дөрвөн залуу хамтдаа хөөрхөн байсан. Харин саяхнаас хоёр гишүүн нь гарсан гэж дуулдах болсон. Үүнийг ч илтгэх мэт энэ залуу ганцаараа дуулж харагдав. Нэрийг нь уран бүтээлийг нь тогтоож амжихаас өмнө тардаг хамтлаг миссийн тэмцээн шиг олон давталттай болох нь уу гэж хүмүүс халаглаж байна билээ. Чадалтай хүн бол хамтлаг гэсэн малгайнд нэгдэхгүй ч тодорно л доо. Харин ах нарын олгосон алтан боломжийг эн тэнцүү хувааж хүртсэн эсэх гал тогоон доторх асуудал нь биз. Энэ залуу хамтлагийн бусад гишүүд төдийгүй рок поп ертөнцөд тодорсон нэгэн шинэ өнгө төрх хэмээн магтуулдаг нь оргүй биш болохыг дууг нь сонссон хүмүүс ойлгох шиг болсон шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Zochin
    Urt us booh gd bga uym bol huzuuni usee husaj sur!!!
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
  • Zochin
    Neeh bohir. Hezee eregtei hun iim urt ustei bsn uym be, avgai shig.
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025