
Хошин урлагт хувиршгүй нэгэн зүгт сэтгэлээр туйлбартай зүтгэсээр алдрын оргилд хүрсэн акулуудын нэг бол Н.Онон. Ялангуяа түүний эмээ, ээж, эмэгтэй хүний дүрүүд зүгээр л “ураад хаячихна”. Тэрүүхэн тэндээ хөөрхөн бондгор махтайг хэлэх үү, дүрдээ яв цав, яг таг тохирохыг яана. Хөгжилтэй цовоо Н.Онон амьдрал дээр хоол хийх дургүй, гэртээ хадаас ч хаддаггүй цагаан гартан. Америкт хуульч мэргэжил эзэмшсэн Б.Сарансүх хэмээх боловсролтой бүсгүй түүний гэргий нь “полдгор” Ононд хүү, охин хоёр төрүүлж өгсөн. Гэснээс энэ нүд дүүрэн бүсгүй Н.Ононгийн охин. Харин хажууд нь яваа горзгор залуу мэдээж Н.Ононгийн хүү биш. Бодвол охиных нь найз залуу юм биз дээ. Сүүлийн үед шоу нэвтрүүлэг шүүж хамтлагаасаа тусдаа “халтуур” хийх болсон Н.Онон саяхан нээлтээ хийсэн “Сайн уу амьдрал минь 2” киноны продюссерийг хийсэн юм. Аавын кино нээлтэн дээр охин болзоонд яваад л аргагүй л ардчилсан улсын ардчилсан гэр бүлийн хэв маяг шүү.


Сэтгэгдэл (5)