С.Жавхлангийн сайн дүү

Угтаа бол дуучны гэргий Г.Эрдэнэчимэг ганцаараа үйлэнд уран биш. С.Жавхлангийн дүү С.Тэргэл хэмээх энэ бүсгүй ах эгч хоёрынхоо цөөнгүй хувцасыг урласан юм билээ. Ах нь бүр байгалиасаа заяасан урлагийн авьяастай бол дүү нь дизайнер мэргэжилдээ эзэн болсон нэгэн. “Нуман донж” хэмээх өвөрмөц нэртэй үндэсний хувцасны урлан ажиллуулдаг бүсгүй саяхнаас өөрийгөө илэрхийлэх болсон. Бэр эгч нь үйлэнд урнаа гайхуулан өндөр үнэлгээ авсан хойно дүү бас юугаараа хол хоцрох вэ дээ. Харин эмэгтэйлэг ялдам төрх гэхээсээ ахыгаа дуурайсан нь бүсгүй хүнд хээгүй гэмээр дүр төрх үү дээ. Хүүхэлдэй шиг хөөрхөн хүүхнүүд аль хэдийнэ моодноос гарсан хойно ахын даруухан сайн дүү шинэ мэдрэмж юм уу даа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    атаархчих юм аа энэ доод нөхөр кк
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • zochin
    zusardchih iumaa
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025