​Өөртөө итгэлтэй харагдах заль
2016/09/24

Өөртөө итгэлтэй байснаар ямар ч хүнд хэцүү зүйлсийг сөрөн зогсож даван туулж чадна. Гэтэл зарим тохиолдолд сандраад, бухимдаад өөртөө огт итгэлгүй болчихдог шүү дээ. Эсвэл сөрөг бодол толгойд эргэлдэн эрч хүчээ дарчихдаг. Тэгвэл та өөртөө итгэлтэй харагдмаар байна уу? Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хүсэж байна уу?

Өөртөө итгэлтэй харагдах 5 залийг хуваалцъя. Туршаад үзээрэй.

1. ИНЭЭМСЭГЛЭ.

Ямар ч шалтгаангүй тэнэг юм шиг инээнэ гэж үү гэж бодож байна уу? Гэхдээ инээмсэглэх үед өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгддэг байна. Өөртөө нэг л илтгэлгүй санагдаад байвал инээмсэглээд үзээрэй.

2. БИЕЭЭ ЦЭГЦЭЛ.

Хэрэв та хэвийн өндөртэй бол бусдын өмнө өөрийгөө илүү том, илүү шилдгээр мэдрэх арга юм. Мөрөө тэгшилж, нуруугаа цэх зогс.

3. ГАРАА СУЛ БАЙЛГА.

Хүмүүс сандрахаараа ямар нэгэн эд зүйлээр оролдож эхэлдэг. Гараа 2 талдаа сул байлга. Хөдөлгөөнөө хорих нь таныг тайвшруулж ч болох юм.

4. СУУХ, ЗОГСОХДОО ХӨЛДӨӨ ЗАЙ АВАХ.

Супермэн байрлал гэж хүмүүс нэрлэдэг. Өөрийгөө хүчтэй, аюулгүй гэж илтгэхийг хүсвэл хамгийн шилдэг биеийн хэл болно.

5. АЛИВАА ЗҮЙЛИЙГ УДААН ХИЙХ.

Бид хөдөлгөөнөө нарийвчлах тутам зарим нэгэн энгийн үйлдлийг улам хүчирхэг болгодог. Маш хялбараар санаа зоволтгүйгээр гүйцэтгэх хэрэгтэй.

Эх сурвалж: inc.com
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин