Монголчууд хэзээнээс тансаг хэрэглээтэй ард түмэн билээ. Идэх уух өмсөх зүүхээс эхлээд унах машин унтах ор нь хүртэл гадаадын баячууд, high зэрэглэлийн хүмүүстэй эн зэрэгцдэг болсон. Тийм эрэлт хэрэгцээний эздэд зориулсан хэзээд амьдрах ая тух, юу юунаас илүү элит хэрэглээ, ахуйн
соёлоороо алдартай Итали үндэстний таашаадаг цэвэр арьсан буйдан манайд орж ирээд багагүй хугацааг үдсэн. Milano Мебелийн цэвэр арьсан ор буйдангууд зөвхөн буйдан гэдэг утгаараа биш гэр орны тав тух өвөрмөц шийдлийг илэрхийлэх болсон нь хэрэглэгчдийг шууруулж байгаа.

Тэгвэл дэлхийд гайхагдсан тансаг брэндийн Монгол дахь нүүр царайгаар эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан шинэ залуу бүсгүй тодорчээ. Дэлхийд түгсэн Zinio.com сайтын Playboy Mongolia›s Natural Beauties цэсэнд түүний зураг байршсаныг тус брэндийг нэвтрүүлж буй хамт олон сонгосон байна. Б.Амаржаргалын гоо, өвөрмөц сайхан төрх дэлхийд алдартай брэнд ор буйдантай яв цав хосолсон гайхалтай реклам тун удахгүй цацагдана. Сонирхуулахад, рекламны шийдлээрээ үргэлж гайхашруулдаг тус брэндийн нүүр царайгаар өмнө нь Хаянаа, жүжигчин М.Туяа нар ажиллаж байсан юм.
Grandnews.mn
Сэтгэгдэл (7)