Улс төрийн авлига нэмэгджээ
2016/09/23

 Авлигатай тэмцэх газар улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийнсудалгааг 2008 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулаад байна. Одоогийнбайдлаар “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархтөсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайланг эцэслэн гаргажээ.  

     Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 онысудалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшингээс 0.07пунктээр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай улс дахь улс төрийн авлигынхэмжээ өнгөрсөн оны түвшингээс бага зэрэг нэмэгдсэн болохыг энэ үзүүлэлтилэрхийлж байна. 

   Монгол Улс дахь улстөрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурч ирсэн боловч 2015 ондэнэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн дүнтэй гарсан нь сөрөг үзүүлэлт болжбайна. 

    “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээндэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыгтусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг бөгөөд өндөр түвшний авлигад хамгийнхүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намынболон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнесбүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг тэд онцолжээ. 

    Монгол Улсын ИхХурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагынхүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулжявуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүннь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуурболдгоороо онцлог юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин