Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн урд шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж хар тамхи худалдан борлуулдаг, худалдан авсан хүмүүсийг саатуулжээ. Нийт 8 хүнийг баривчилсан байна.
Баривчлагдсан найман иргэний хоёр нь эмэгтэй хүн байсан бол гурав нь хар тамхины хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ийн дахин үйлдэл дээрээ баригджээ. Эдгээр залуус бүгд 24-35 насных гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж онцоллоо.
Д.Ундрах
Сэтгэгдэл байхгүй байна