Мөнгөний талаар ихэнх хүмүүсийн эндүүрдэг 4 ойлголт
2016/09/23

Мөнгөтэй холбоотой эерэг, сөрөг маш олон ойлголт, зөвлөгөөнүүд байдаг. Ингээд та бүхэнд мөнгөтэй холбоотой танд маш муу нөлөө үзүүлдэг 4 үзэл санааг хүргэж байна.

1. Мөнгө бол бүх муу зүйлийн эхлэл

Энэ бол ямар нэг шашин, мухар сүсэгтэй холбоотой ойлголт биш юм. Харин ч Библид энэ талаар мөнгөнд хэт шунан дурлах нь бүх муу зүйлийн эхлэл юм гэж хэлсэн байдаг.

Мөнгийг ямар нэг багаж хэрэгсэл тухайлбал алх гэж үзвэл үүнийг буруу ашиглавал та хуруугаа бяц цохиж болно, харин зөв ашиглаж чадвал та амьдрах байшингаа барьж чадна гэсэн үг юм.

Мөнгө бол биет зүйл болохоос ямар нэг далдын муу шид агуулсан зүйл биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Та тэтгэвэртээ гарсан үедээ хангалуун сайхан амьдарч, үр хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургуульд сургаж, сайхан амьдруулахыг мөрөөддөг атлаа гутал, хувцас, үнэтэй ресторан зэрэг тийм ч чухал бус зүйлд мөнгөө хэт их зарцуулаад байгаа бол энэ бол ямар нэг муу ёрын далдын хүчин зүйл биш харин та зүгээр л мөнгөө буруу захиран зарцуулж байгаа бөгөөд санхүүгийн сахилга бат суугаагүйг чинь л илтгэж байгаа хэрэг юм. Тиймээс муу бүхнийг мөнгөнд тохох хэрэггүй.

2. Хэр олох нь чухал бус сайн хадгалах нь чухал

Энэ бас л нэг төөрөгдүүлсэн ойлголт юм. Таны хэр их мөнгө олох, түүнийгээ хэрхэн хадгалах нь хоёулаа чухал асуудал юм. Хэдийгээр хадгаламжийн хүү өндөр байх нь сонсоход таатай ч та бага мөнгө хадгалж байгаа бол таны хүссэн дүнд хүртэл өсөх нь юу л бол. Тиймээс та хэр их хадгалж арвижуулахыг хүснэ, төдий чинээгээрээ л мөнгө олох хэрэгтэй.

3. Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй

Мэдээж аз жаргал биет бус учраас шууд мөнгөөр худалдан авч чадахгүй нь үнэн ч та мөнгөөр эрүүл мэндээ тордож, орон байр, хоол хүнс, ус цахилгаан гэх мэт бүхий л зүйлийг худалдаж авдаг. Хамгийн гол нь мөнгөтэй байхдаа та өөрийгөө аюулгүй, амар амгалан байгааг мэдэрч асар их сэтгэл тайтгарлыг мэдэрч чаддаг. Тиймээс мөнгөтэй хүн жаргадаггүй гэх энэ буруу ойлголтыг толгойноосоо авч хаяарай.

4. Би баян байхаас илүү аз жаргалтай байхыг л хүсдэг

Энэ бол мөнгөөр аз жаргалыг худалдаж авдаггүй гэх ойлголттой бараг л ижил бөгөөд иймэрхүү ташаа ойлголттой хүмүүс нэг бол аз жаргалтай байна, эсвэл баян байна, энэ хоёр зэрэгцэн орших боломжгүй гэж батлахыг хичээдэг.

Бодит байдал дээр энэ бол ердөө л таны сонголт юм. Баян хэрнээ аз жаргалтай эсвэл аз жаргалгүй байх, ядуу хэрнээ аз жаргалтай эсвэл аз жаргалгүй байх нь зөвхөн таны л сонголт юм. Тиймээс мөнгө таныг аз жаргалгүй болгоно гэсэн үндэслэлгүй ойлголтоор өөрийгөө зовоох хэрэггүй. Хамгийн гол нь иймэрхүү худал номлолыг өөрийн үр хүүхэд болоод хойч үеийнхэндээ дуулгаж, тэдэнд өөрсдийн буруу үйлдлээрээ үлгэрлэх хэрэггүй гэдгийг сайн явж яваарай.

Эх үүсвэр: About

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин