Сэтгэх чадварыг хөгжүүлэх 7 хобби
2016/09/23

Олон зууны турш хүмүүс оюун ухаан бол төрмөл бөгөөд бид байгалиас өгөгдсөн энэхүү оюун ухааныхаа цар хүрээнээс хэтрэх боломжгүй гэсэн ойлголттой явсаар ирсэн. Харин орчин үед эрдэмтэд хүн төрөлхтнийг өөрсдийн тархиа өдөр тутмын энгийн жижиг үйлдлүүдээр ч хөгжүүлж, оюун ухаанаа нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон байна. Ялангуяа орчин үеийн ийм завгүй нийгэмд цаг хожихын зэрэгцээ өөрсдийгөө хөгжүүлэх нэг арга бол оюун ухааныг тань тэлэх ашигтай хоббитой болох явдал юм.

1. Хөгжмийн зэмсэг тоглох
Хөгжмийн зэмсэгээр тоглох нь бүтээлчээр сэтгэх, дүн шинжилгээ хийх, хэл сурах, тоо бодох гэх мэт олон чадваруудыг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл хөгжим тоглосноор хүмүүсийн тархинд мэдрэлийн судлууд шинээр үүсч тархины хөгжил хурдасдаг байна. Мөн шинээр үүссэн мэдрэлийн судлууд нь таны удирдан манлайлах, асуудал шийдвэрлэх ур чадварыг нэмэгдүүлдэг нь нэгэнт тодорхой болсон байна.

2. Унших
Та Харри Поттер, Хаан ширээний тоглоом эсвэл Уолл Стритийн сэтгүүл уншдаг бай хамаагүй хамгийн гол нь байнга ямар нэг зүйл уншиж байх нь л хамгийн чухал. Юм унших үед хүний стресс алга болж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж хамгийн гол нь цэгцтэй сэтгэж сурахаас гадна орчиндоо дасан зохицох чадвар нэмэгддэг байна.

3. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Үе үе гэнэт санахаараа дасгал хөдөлгөөн хийх талаар энд огтхон ч яриагүй шүү. Хамгийн гол нь өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр суралцах, төвлөрөх, ойлгох чадварууд маш сайн нэмэгддэг. Заримдаа удаан хугацаагаар нэг газраа суух нь таныг оюуны ажил эрхэлдэг байхаас үл хамааран оюун ухааныг муутгадаг нь судалгаагаар нотлогдсон байна.

4. Гадаад хэл сурах
Элдэв янзын тааварт тоглоом тогломоор байна уу тэгвэл хэл сур? Яагаад гэж үү? Судалгаагаар 2 болон түүнээс дээш хэл эзэмшсэн хүмүүс тааварт тоглоомыг илүү амархан, хурдан тоглож чаддагийг тогтоосон байна. Хэл сурснаар таны тууштай зан чанар илүүтэй хөгжихөөс гадна олон янзын орчинд ажиллах ур чадвар суудаг байна.

5. "Хуримтлуулж" сурах
Гэхдээ энд мөнгө төгрөг, материаллаг эд зүйлийн талаар яриагүй гэдгийг анхаараарай. Дээр дурдсанчлан хэл сурах нь яагаад биднийг ухаантай болгодгийг мэдэх үү? Яагаад гэвэл бид хэлийг бага багаар, аажмаар тодорхой давталттайгаар үздэгт байгаа юм. Хуримтлуулах гэдэг нь шууд хобби гэж хэлэхэд хэцүү ч яагаад бүгдийг нэг дор сурах гэж зүтгэдэг зангаа орхиж, хуримтлуулах хоббинд суралцаж болохгүй гэж Тиймээс ой ухаанаа сайжруулахыг зорьж байгаа бол өчүүхэн гэлтгүй зүйлийг сурч, бага багаар мэдлэг, ур чадвараа "хуримтлуулж" сураарай.

6. Хөгжөөнт тоглоом тоглох
Мэдээж судоку, оньсого таавар, видео тоглоом, хөзөр гэх мэт зугаатай аргуудыг хаанаас мартаж болох билээ. Янз бүрийн хөгжөөнт тоглоом нь хүний нэгэн хэвийн сэтгэх хэв маягийг эвдэж, мэдрэлийн эд эсийг сэргээж өгдөг.

7. Бясалгал хийх
1992 онд Далай лам эрдэмтэн Ричард Дэвидсоныг өөрийгөө болон бусад лам нарыг бясалгал хийж байх үед нь тархи нь хэрхэн ажиллаж байгаа талаар судалгаа хийлгэхээр урьсан байдаг. Энэхүү судалгаагаар бясалгал хийх үед хүмүүс өөрсдийнхөө тархиныхаа долгионыг мэдэрч, хянаж чадаж байсан бөгөөд эрдэмтэн Ричард Дэвидсон хүний тархины эд эсийг анх удаагаа тийм эрэмбэ дараатай, цэгцтэй ажиллаж болдгийг олж нээсэн байдаг. Бясалгал хийснээр хүн өөрийнхөө тархины хэмнэлийг бүрэн удирдаж сурдгаас гадна зан аашаа гайхалтай сайн хянаж чаддаг байна. Ер нь ч сүүлийн үед бясалгал хийнэ гэдэг ажил хэрэгч хүмүүсийн нэг төрлийн “гангараа” болсон бөгөөд та ч гэсэн энэ чиг хандлагаас хоцроод юу хийхэв.

Эх үүсвэр: Entrepreneur

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин