Тусгай дуут дохионы зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн байжээ
2016/09/23

Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 12-ноос хэрэгжүүлж байна. Уг ажлын хүрээнд эхний 10 хоногт холбогдох журмыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож байсан 118 зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, дуут болон гэрэл дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн ашигласан 43, өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 34, тусгай дуут болон гэрэл дохио зөвшөөрөл аваагүй ч хэрэглэж байсан 39, зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн 2 зөрчил, дутагдал илэрсэн байна.

Тиймээс зөрчилтэй 33 тусгай дуут, гэрэл дохиог хураан авчээ. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу 54 жолоочийг нийт 3 сая 456 мянган төгрөгөөр торгож, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас харъяа байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин