Ж.Эрдэнэболдыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар томилов

Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлж түүний оронд тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг томиллоо. Ж.Эрдэнэбат нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны хүүхэд аж. Тэрээр өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байжээ.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025