Өчигдөр шөнө хар тамхины хэргээр 8 иргэнийг баривчилжээ
2016/09/23

Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн урд шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж хар тамхи худалдан борлуулдаг, худалдан авсан хүмүүсийг саатуулжээ. Нийт 8 хүнийг баривчилсан байна. 

Баривчлагдсан найман иргэний хоёр нь эмэгтэй хүн байсан бол гурав нь хар тамхины хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ийн дахин үйлдэл дээрээ баригджээ. Эдгээр залуус бүгд 24-35 насных гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж онцоллоо.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуулийн байгууллагаас өгөх боломжгүй гэж байгаа ч манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодис худалдаалах, авч хэрэглэх тохиолдлууд эрс нэмэгдэж байгааг анхааруулж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин