Баян-Өлгийд ачааны машин осолдож жолооч амиа алджээ
2016/09/23

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 300 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Тухайлбал: ХУД-ийн нутаг Өлзийт хороолол орох замд DelikaSpacegear маркийн О жолоочтой авто машин онхолдож  жолооч 58 настай эрэгтэй О-ийн амь нас хохирсон.

Хүүхдийн хөл дайрчихаад хэргийн газрыг орхиж зугтжээ

БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Гандангийн хойд явган хүний гарц дээр T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 08 настай эрэгтэй Н-ийн хөл дээгүүр гарч, хэргийн газрыг орхин явсан.

Орон нутагт:Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын төвөөс 40 км-т Бага Жарых гэх газарт шороон замд Уаз-3303 маркийн Н жолоочтой авто машин онхолдож  зорчигч 44 настай Б-ийн амь нас хохирсон байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин