Та урам зоригтой, ёс суртахуунтай, эерэг хандлагатай багийн нэгээхэн хэсэг байсан уу?
Тийм хамт олонтой бол та ажилдаа яарч ирэн, аз жаргалтай урам зориг дүүрэн ажиллах болно. Цаг үргэлж шинэ санаа төрнө. Мэдээж бүтээмж хамгийн сайн байх ба хамгийн шилдэг баг хамт олон болно.
Багийн нэг хэсэг байх нь зөвхөн хөгжилтэй байх биш урам зоригоор дүүрэн эерэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Ийм баг зөвхөн ёс суртахууныг чухалчилдаг багаас илүү амжилтанд хүрдэг.
Тэгвэл манлайлагчын хувьд эерэг хандлагатай багийг бүрдүүлэх яагаад чухал юм бол? Анхаарлаа хандуулна уу!
Эерэг хандлагатай багийн ашиг тус
Эерэг хандлага нь хүмүүсийн амжилтад бодитой нөлөө үзүүлдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон байна. Мөн аз жаргалтай хүмүүс амьдралын бүх салбарт амжилт олдог ба тухайлбал аз жаргал, эерэг сэтгэлгээтэй тэмцэж буй хүмүүстэй харьцуулахад ажил амьдралын хувьд илүү байдаг байна.
Бүтээлч сэтгэлгээ, ажлын үе шат, бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах чадварт эерэг сэтгэлгээ хэр их нөлөөлдөг вэ?
Эерэг сэтгэлгээ амжилтын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.Эерэг сэтгэлгээ урт хугацааны үр ашгийг авч ирдэг.
Нийгмийн сэтгэл зүйч, профессор Барбара Фредриксон эерэг сэтгэлгээг хэрхэн удаан хугацаанд хадгалах талаар бичсэн байдаг. Үүнд: Аз жаргалтай байх нь бүтээлч байдлыг илүү нэмэгдүүлдэг ба энэ нь хувь хүн, баг хамт олонд адилхан нөлөөлнө.
Эерэг манлайлагч болох
Эерэг манлайлагчтай байгаа учраас баг хамт олон эерэг байгаа юм. Өөрийн аз жаргал, сайн сайханд анхаарлаа хандуулж сэтгэл санааны хувьд гайхалтай багийг бүрдүүлэх нь эхний алхам юм.
Манлайлагч, эерэг сэтгэл судлаач Мартин Сэлигмэн аз жаргалтай байхын тулд шаардлагатай таван чухал элементүүдийг онцолж PERMA загварыг боловсруулсан байна. PERMA гэдэг үгийн товчлол буюу:
Positive emotion.
Engagement.
Positive Relationships.
Meaning.
Accomplishment/achievement.
Эдгээр 5 элементийг нэмэгдүүлж болох талаар бодож эхлэх хэрэгтэй. PERMA талаар мэдэж авсан юм чинь арга хэмжээ авч өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж чадвал та илүү аз жаргалтай байх болно.
Дараа нь ажлынхаа талаараа бодоорой. Өөрийн давуу талаа мэддэг үү? Давуу талаа хэр их ашигладаг вэ?
Байгууллага эсвэл хэн нэгэнд бодит өөрчлөлт хийхэд өөрийн өвөрмөц чанарыг ашиглах боломжтой үед бид хамгийн их сэтгэл хангалуун байдаг. Нэгдүгээрт өөрийн давуу талаа нээж хувийн SWOT шинжилгээ хийх. Дараа нь MPS(Meaning, Pleasure, Strength) процесс ашиглан өөрийн карьертээ илүү утга учир, аз жаргалыг авч ирэх зүйлсийг давуу тал болгож ашиглаарай. Эцэст нь оюун санаандаа анхаарлаа хандуулаарай. Энэ нь танд өөрийн сэтгэл хөдлөлийн талаар мэдлэг мэдрэмж болон бусдын мэдрэмжийг мэдрэх чадварыг суулгадаг учир манлайллын чухал шинж чанар юм.
Оюун санаагаа удирдаж чаддаг манлайлагчид өөрсдийнх нь сэтгэл хөдлөл юу хэлэх гээд байгааг ойлгодог. Өөдрөг багийг удирдахын тулд бясалгал хийх хэрэгтэй шүү.
Эерэг сэтгэлгээн дэх саад тотгорыг арилгах
Өөрийн багаа эерэг энергээр цэнэглэхийн өмнө саад тотгорыг арилгах хэрэгтэй. Сэтгэл зүйч Фредрик Хэрзберг ажилчдын сэтгэл ханамжтай болон ханамжгүй байдал нь эсрэг тэсрэг ойлголт биш гэдгийг олж мэдсэн байна. Багийн гишүүд сэтгэл хангалуун байхын тулд сэтгэл дундуур байгаа шалтгааныг олж арилгах ёстой ба үүний дараа сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлэхэд ёстой. Эдгээр алхамуудыг хэрэгжүүлснээр багийн гишүүд ажилдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байх болно.
Ажлын байр өөрөө эерэг сэтгэлгээг, урам зоргийг устгах чадалтай байдаг. Тиймээс ажлын байрыг эрүүл болгох хэрэгтэй. Ажлын орчноо судал. Аюулгүй, тухтай, цэвэр, гэрэлтүүлэг сайтай байх ёстой. Энэ нь багийн гишүүдийн аз жаргалтай байхад томоохон үүрэг гүйцэтгэдэг.
Эерэг удирдлага
Багийн үйл ажиллагааг удаашруулах саад тотгорыг арилгасны дараа эерэг хандлагаар удирдах үйл явцыг эхлүүлэх хэрэгтэй. Маш олон арга байдаг.
= Багийн тэргүүн зорилгыг бүгд ойлгосон байх хэрэгтэй. Яагаад хүмүүсд эрхэм зорилго, алсын хараага тодорхойлон бичих нь чухал байдаг гэхээр эдгээр зүйлсийг бичиж байхдаа ажлын зорилгоо бүрэн ойлгож, урам зоргиор дүүрэн болдог.
= Хүн тус бүрийн үүрэг,багийн төлөвлөгөөг тодорхойлж, өөрийн хүсэл эрмэлзлийг нэгтгэн багийн дүрмийг гаргаарай. Багийн чиг баримжаа, гол зүйлсээр хангадаг учир багийн дүрэм нь аз жаргалтай багт хамгийн хэрэгтэй. Эдгээрийн дараа багийн гишүүд юу хийхээ мэддэг, хамтдаа нэг зүгрүү хөдөлж чаддаг боллоо.
= Дараа нь өөрийн багт тодорхойлсон зорилгоо хараарай. БАгийн зорилго байгууллагын менежменттэй уялдаж байгаа эсэхийг шалгаарай. Ийм зүйлгүйгээр таны баг магадгүй идэвхигүй, энгийн үгээр хийх ёстой зүйлдээ итгэлтэй бус өөрөөр хэлбэл байгууллагад эерэгээр нөлөөлөх эсэхийг мэддэггүй.
= Урт хугацааны амжилтад хүрэхэд өдөр өдрөөр хүмүүсийн мэдрэмжид анхаарах нь асар их үүрэг гүйцэтгэдэг гэдгийг санаарай. Тэдэнтэй хэрхэн харилцаж байгаагаас шалтгаалж хувь хүний түвшин хөгжихөд туслана.
= Байгууллагад юу болж байгаа талаар мэдээллийг багд цаг тухайд хүргэснээр итгэл үүсгэж, харилцаа холбоог сайжруулна. Чухал шинэчлэлт юмуу өөрчлөлтийг хэлэлцэх уулзалтыг тогтмол зохион байгуулснаар багийн гишүүдэд дуу хоолой, санаагаа хүргэх томоохон боломж болдог.
= Хүмүүс ажилдаа хэрхэн сэтгэл хангалуун байхад бие даасан байдал чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өөрийн багтаа, бүх гишүүдэд хүч чадал өгч чадах зүйлийг хий
Эерэг хандлагыг бэхжүүлэх
Эерэг хандлага бол зуршил, харийн өдөр бүр бататгаснаар удаан хугацааны суурийг тавьж өгнө. Өөрийн дэг журам ихээхэн шаардах ч үр дүн нь асар том байх болно.
= Эхлээд багтаа итгэл буй болгоход хүчин чармайлт гарга. БИе даасан байдал нь аливаа ажлын эхлэлд тусалдаг бол итгэл буй болгосноор багийн амжилтад хүргэх суурь болно. Багт туслах бас нэг арга бол хүмүүсийн мэдлэг, ур чадварыг бий болгохын тулд хөгжүүлэх сургалтыг дэмжих явдал юм.
= Хэн нэгэн хүний муу хандлага багт тэр чигт нь нөлөөлж чадна. Хэрэв таны багт сөрөг зүйл боддог гишүүн байгаа бол багийг доош татахаас урьдаж арга хэмжээ аваарай. Хамгийн түрүүнд түүний энэ хандлага ойр дотны хүмүүсд хэрхэн нөлөөлөх тухай сайн тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Тухайн хүн хувийн асуудалтай байж болох юм.Дараа нь эргэн тойрны хэн нэгэн гунигтай байвал та юу хийх вэ?
Entrepreneur.com
Сэтгэгдэл байхгүй байна