Дээд шүүхийн шийдвэр Д.Энхжаргалын талд гарлаа
2016/09/22

        Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.
 
Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13 сая 220 086 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд Д.Энхжаргалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Засгийн газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 794 689 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 425 397 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
 
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ичих булчирхай гэж байна уу МАХН ЫНХ АНД намын харьяалал гэж зүгээр ажлаа хийж байсан хүний ажлыг авчихаад өөрөө ажлаа өгөх болохоор шүүх цагдаа гээд хуцаад явах юм нохой Ганбат энэ аргаар эргээд гаалийн дарга болж байсан ашгүй нэг зайлж санаа амарсан ичиж амьдраасай
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
Сонин хачин