Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрынIII улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Хорих ял нь тэнсэгдсэн ялтны ял эдлүүлэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэх”-ийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шалгажээ.
Шалгалтанд тус прокурорын газрын хяналтанд харъяалагдах Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Цэцэг, Мөст зэрэг 5 сумдын хэсгийн төлөөлөгч, хэв журмын байцаагчийн хяналтанд байгаа нийт 20 ялтны захиргааны хяналтын хувийн хэргүүд хамрагдсан ба хэсгийн төлөөлөгч, хэв журмын байцаагч нараас Хорих ял нь тэнсэгдсэн ялтны ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихдаа Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/89 тоот "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/05, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна.
Шалгалтаар Ховд аймгийн Алтай сумын хэсгийн төлөөлөгч нь тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байх тул зөрчлийг засуулахаар удирдах албан тушаалтанд албан тоот хүргүүлж ажилласан бөгөөд ялтан захиргааны зөрчил гаргасан эсэх талаархи лавлагааг Булган сумын хэв журмын байцаагч сар бүрийн 15-ны дотор нэгдсэн журмаар Цагдаагийн мэдээллийн сангаас авч бусад сумдын хэсгийн төлөөлөгч нарт хүргүүлэн хяналтын хувийн хэрэгт хавсаргадаг байхаар нэгдсэн шийдэлд хүрсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна