“Үргээлэг” киноны зохиол хулгайнх гэв

Олныг байлдан дагуулсан “Үргээлэг” киноны зохиолын эзэн энэ удаан хугацааны дараа ам нээж бэлдэж байсан постероо дэлгэсэн нь өнөөдрийн цахим ертөнцийн гол сэдэв болж байна. “

Бригад” шоугаар үзэгчдийг байлдан дагуулж байгаа найруулагч О.Батзориг энэхүү зохиолыг бичсэн гэж өөрийн фэйсбүүктээ тавьжээ. Тэрбээр “Таны “АМРЫГ ЭРЬЕ”  ... ямрав. Ёстой сэтгэл зүрхээ гарган бичиж билээ. Кино хийнэ гэсэн оргилсон сэтгэлээр явахдаа Hollywood хочтой “том од” ахуудад итгэн энэ зохиолоо өгч сэдэл болж, тэр хулгайч нар өөр нэрээр хоёр ч анги болгон /таагаарай/ үзэгчдэд хүрч, ажиггүйхэн явахдаа амьтны хоол болсон билээ.

Одоо бол NO цаг нь болжээ” гэж бичжээ. О.Батзориг “Шөнө дундын яриа”, “Хамгийн сайхан нь” киногоор үзэгчдэд эчнээ танил болсон найруулагч юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • ard tumen
    neeh saihan urgeeleg hiih yumsan
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Ингээд жинхэнэ зохиолч нь Тодорлоо.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025