Унадаг дугуй унаж явсан хүүхдүүд осол өртөх нь ихэсч байна
2016/09/22

Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2016.09.21/ нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ.  

Тухайлбал, өнгөрсөн шөнө зам тээврийн осолд зургаан хүүхэд өртсөн тухай мэдээлэл байна. Тэдний дөрөв нь сургуулийн өмнөх насны, хоёр нь сургуулийн насны хүүхэд байжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж, Газарчин дээд сургуулийн хойд 13 дугаар гудамжинд T.Kluger маркийн авто машины жолооч Ү нь унадаг дугуй  унаж явсан, 8 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин