Элитийн батальоны ахлагчийн аминд хүрсэн гэх тусгайгийнханд 3-20 жилийн ял оноов
2016/09/22

Элитийн батальоны ахлагчийг бүлэглэн зодож танхайрсан гэх Н.Цэрэнчимэд нарын гурван хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Улмаар Н.Цэрэнчимэдэд эрүүгийн хуулийн 91.2.2, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж 20 жилийн ял оноосон бол н.Батзориг, Төмөрпүрэв нарт Эрүүгийн хуулийн 181.2.1,  181.2.5-д зааснаар тус бүр 3.1 жилийн ял оноолоо.

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2015 оны аравдугаар сард тусгай албаны гурван ажилтан хоёр найзын хамт Элитийн батальоны дэд ахлагч Н.Ууганбаатарыг зодсоны улмаас амиа алдсан гэж ар гэрийнхэн нь хуулийн байгууллагад гомдол гаргасан билээ.

Өмнө нь тус хэргийн шүүх хурал таван удаа хойшилж байжээ. Харин энэ удаад прокурорын байгууллагаас шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн зарим зүйл ангид зааснаар танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэх саналаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь энэ юм.

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин