Хоёр хүүхэд дайрчихаад хэргийн газраас зугтжээ
2016/09/21

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0 хүүхэд, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна . 

Тухайлбал: ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Соёмбо хотхоны зүүн замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

СХД-ийн нутаг Толгойтын зам, Толгойтын 103 дугаар гудамжинд T.Prius  маркийн  улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь унадаг дугуй унаж явсан 09 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурахгүй байна. Хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж  аюулгүй байдлыг нь сайтар хангахыг зөвлөж байна. 

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ослын талаарх мэдээллийг бичээд байгааг нь хараарай 09 настай ...... гэж монголчууд хэзээ ч ярьдаггүй юм даа. Мэдэж ав. Тэгээд суралцах хэрэгтэй. Сурсаныхаа дараа шалгалтаа бие дааж өгнө шүү.
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
Сонин хачин