Гранд сенсааци: Поп дива Сараа хайраа олжээ!

Бүрх малгай духдуулсан, бороонд норж дагжсан, нимгэн цув хөнгөдсөн намар цаг ... Урт амралт дуусаж хот хөдөлгөөнд орсон өдрүүдэд Гранд та бүхэнд шинэ дугаараа өргөн барьж байна. Эрхэм уншигчид минь, эрхэм Үнсгэлжингүүд минь намарт Грандад тавтай морил.

Баар шөнийн 00 цагт хаахыг хотын дарга санал болгож бужигнаж байгаа тул бид ч бас Үнсгэлжин дүрдээ орж байх шиг байна. Энэ дугаарын зочин цэл залуухан Сангийн дэд сайд бүсгүй. Албан тушаалын авцаа өгцөө шинэ томилгоотой ширүүхэн намар юмаа. Булгантуяа чухам хэн бэ? Үнэхээр шахааны хүн үү эсвэл гэнэт тодорсон шинэ од уу? Тайлал энд бий. 

Дугаарын халуухан сенсаацийн эхэнд Зууны манлай Поп Дива хатагтай Б.Сарантуяа бичигдэв. Тэрбээр шинэ хайр дурлалтайгаа учирчээ. Дурлалын эзэн нь нэг үе иргэдийн хөдөлгөөн өрнүүлж гудамжинд тэмцэж явсан О.Магнай. Тэдний романсын тухай бид анхлан мэдээлж байна.

Гэрлэлт гэдэг хамгийн сайхан зүйл. Тэгвэл намар тэр чигээрээ гэрлэлт, хурим найрын улирал. Энэ улирлын содон гэрлэлтүүд энэ дугаарт багтсан юм. “Монгол шуудан”-гийн Д.Зоригтын том охин гадаад нөхөртэй байсан талаар мэдээлэл хөвөрч байсан. Тэгвэл энэ удаад охин нижгэр хуримлалаа. Гэхдээ өөр хүнтэй, “Моннис”-ын Д.Сайнбаяр гэх урд нь эхнэртэй байсан залуутай. Энэ цаг үеийн хамгийн сонин содон гэрлэлт байлаа. 

Залуу хосууд ч мөн олноор гал голомтоо бадраасан. Ах эгч нар европ стилийн гэрлэлтийг илүүд үзэж барууны одуудын жишгийг эх орондоо харуулахаар өрсөлдөж буй бол дүү нар эртний улажлалт хэв маягаа брэнд болгож буй нь сайшаалтай. Хуримын үеэр бүр бэсрэг наадам болсон гэвэл та итгэх үү? Сонирхолтой хуримуудыг та энэ дугаараас уншаарай. 

Олон сонирхолтой мэдээ мэдээллээр дүүрэн Гранд ийнхүү та бүхэнд шинэ дугаараа өргөн барилаа. Таалан болгооно уу. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Зочин
    tanaid honoygor helsishte, zuuni manlai saraa, yah gej ingej or undesgui hudlaa bichsvuin be
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин
    mongoliin bizar hulgaich baychuud odontsoruudiin yavdaliig nohoi ch tooj shinshlehgui
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • худлаа
    Сараа яг Магнайг тоож харагдаач худал мэдээлэл бичихээ болоочээ
    2016 оны 10 сарын 02 | Хариулах
  • Zochin
    Magnai arai ingej dooshoo orohgui blgui de. Namhan gd huuhnuud joohon goldog uym bnlei. Gehdee pop avgaii arai bishee, haha. Zaluu saihan single ladies zunduu bn shu de, Magnai min..
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
  • Zochin
    Arai ugui blgui de!! Magnai, Sarantuya bhdaa yahav de? Sarantuya undur, targan, hugshin!! , Magnai namhan, zaluuhan, bas targan! Haha, sonin l hosuud bn!!
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Оюунсүрэн
    Сануулсан шүү энэ мэдээгээ ав гэж. Сэтгүүлээ зарахын тулд хүний нэр хүндэд халдаж болохгүй ёс зүйтэй байгаарай
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.
    ЭЭ БУРХАН МИНЬ ....
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Гүйгүй
    гүй байлгүй,цөг.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Goe
    Duuchin Saraadaa bayr hurgej Az jargal husie.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин
    goyo hosuud bolohnee
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Waaw l daa Yaltchgui zuunii manlaigaas garah l Zorig
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Waaw l daa Yaltchgui zuunii manlaigaas garah l Zorig
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025