Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа

Монгол улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "Бүгд найрамдах Энэтхэг улсын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн байгууламжид 9 дүгээр сарын 18-ны өглөө зэвсэгт этгээдүүд балмад халдлага үйлдсэний уршгаар цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна. Амь үрэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх ялдамд террорист ажиллагаа нь тус бүс нутгийн тогтвортой байдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүчин чармайлтанд саад учруулах ёсгүй гэж Монгол Улс үзэж байна" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025